Манай клуб нь 2013 оны 9 сард Монгол улсын Боловсролын их сургуулийн Түүх нийгмийн сургуулийн дэргэд байгуулагдсан.Энэ хугацаанд бид олон ажлыг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн 3 сард Түүх нийгмийн ухааны сургуулийн гүн ухаан, улс төр судлалын 1-р ангитай хамтран "Эрдэм" хүүхдийн асрамжийн газартай хамтран ажилах гэрээ байгуулсан билээ.Энэ ажлын хүрээнд бид "Эрдэм" төвийн 25 хүүхдэд туслахаар "Сэтгэлийн гэрэл" хандивын аянг өнөөдөр буюу 2014 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ үйл ажилгаа маань мөн маргааш үргэлжлэх болно.Өнөөдөр бидний хийж байгаа ажлыг дэмжин, хүүхдүүдэд туслахаар хандив өгсөн хүмүүс биднээс website байгаа эсэхийг олон асууж байсан.Иймээс бид өөрсдийн хийж буй ажилаа олонд нээлттэй байгуулах үүднээс энэхүү блогийг нээж байна.
Сайхан сэтгэл бүхэн дэлгэрэх болтугай!!!
No comments:
Post a Comment