Sunday, June 15, 2014

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу? Та бүхэнд нарлаг сайхан өдрийн мэнл хүргье! Зун цаг ирээд оюутнууд маань амралтаараа гэртээ харихаар явсан тул бидний ажил түр зогсонги байдалтай байна.Бид бүхэн 8 сард цуглан клубынхээ ажилд шамдан орох болно.Хэрвээ бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дээр байгаа утас болон мэйл хаягаар холбогдоорой.Та бүхний өмнө бид үргэлж нээлттэй.

Thursday, May 1, 2014

"Сэтгэлийн гэрэл" өдөрлөг

Өнөөдөр МУБИС-ийн ТНУС дээр "Сэтгэлийн гэрэл" өдөрлөг маань амжилттай болж өндөрлөлөө.Тус өдөрлөгийн хүрээнд хүүхдүүд маань Үндэсний түүхийн музей үзэж, Өргөө кино театрт кино үзэж Түүх нийгмийн ухааны сургуультай танилцсан билээ.Үүний дараа бид "Эрдэм" төв дээрээ хүүхдүүдийг хүлээн авч нэг оройг дуу хууртай хөгжилтэй өнгөрөөлөө.
Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг та бүгдийн өгсөн сэтгэлийн хандиваар "Эрдэм" төвийхөө хүүхдүүдэд тусалсандаа маш их баяртай байна. Хийх зүйл их, явах зам урт байна.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү хармал...

Tuesday, April 29, 2014

Сайн байцгаана уу?

Манай клуб нь 2013 оны 9 сард Монгол улсын Боловсролын  их сургуулийн Түүх нийгмийн сургуулийн дэргэд байгуулагдсан.Энэ хугацаанд бид олон ажлыг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн 3 сард Түүх нийгмийн ухааны сургуулийн гүн ухаан, улс төр судлалын 1-р ангитай хамтран "Эрдэм" хүүхдийн асрамжийн газартай хамтран ажилах гэрээ байгуулсан билээ.Энэ ажлын хүрээнд бид "Эрдэм" төвийн 25 хүүхдэд туслахаар "Сэтгэлийн гэрэл" хандивын аянг өнөөдөр буюу 2014 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ үйл ажилгаа маань мөн маргааш үргэлжлэх болно.Өнөөдөр бидний хийж байгаа ажлыг дэмжин, хүүхдүүдэд туслахаар хандив өгсөн хүмүүс биднээс website байгаа эсэхийг олон асууж байсан.Иймээс бид өөрсдийн хийж буй ажилаа олонд нээлттэй байгуулах үүднээс энэхүү блогийг нээж байна.
Сайхан сэтгэл бүхэн дэлгэрэх болтугай!!!

"Эрдэм" хүүхдийн асрамжийн төв



Monday, April 28, 2014

Үндэсний сайн үйлсийн өдөр гэнэдээ манайхаан

Бидний хүүхдүүддээ зориулах "Сэтгэлийн гэрэл" өдөрлөг үндэсний сайн үйлсийн өдөр болох 2014 оны 05 сарын 01-нд Монгол улсын Боловсролын их сургуулийн Түүх нийгмийн ухааны сургууль дээр зохион байгуулагдах болно.


"Эрдэм" хүүхдийн асрамжийн төв

Эмзэг бүлгийн хүүхдийн сайн дурын эрдэм төв нь 2006 оны 8 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анх 18 хүүхэдтэй байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж 3-17 насны 25 хүүхэдтэй ажиллаж байна.


Sunday, April 27, 2014

"Сэтгэлийн гэрэл" хандивын аян 2014.04.26

Бидэнтэй нэгдээрээ!


Үл таних тэр нэгэн ахад...

Үл таних тэр нэгэн ахад маш их ба\рлалаа.Биднийг хороололд хандивын арга хэмжээгээ зохион байгуулж байхад ирээд 200 мянган төгрөг өгөөд сайн байна гэж хэлээд явсан.Даан ч нэрийг нь ч мэдэж чадаагүй.Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай!!!

Та бүхэндээ маш их баярлалаа.

Өнөөдөр хандив өгж бяцхан дүү нарт маань тусалсан та бүхэндээ маш их баярлалаа.Та бүхний өгсөн бүх мөнгө "Эрдэм" хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдэд 100% зориулагдах болно.
Удахгүй бид хандивын арга хэмжээний зураг, тайлан бүх зүйлээ нийтлэх болно.