"Харах өнцөг" клуб
Бид нэг сэтгэл, нэг зорилгоор нэгдэж сайн дурын үйл ажиллагаа явуулдаг клуб билээ. Бидэнтэй хамтарч ажилахыг хүсвэл бид хэзээд бэлэн.Та бүхнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Утас:94920322,99714542 E-mail: vebeo5@yahoo.com Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ...
Wednesday, September 16, 2015
Sunday, June 15, 2014
Сайн байцгаана уу?
Сайн байцгаана уу? Та бүхэнд нарлаг сайхан өдрийн мэнл хүргье! Зун цаг ирээд оюутнууд маань амралтаараа гэртээ харихаар явсан тул бидний ажил түр зогсонги байдалтай байна.Бид бүхэн 8 сард цуглан клубынхээ ажилд шамдан орох болно.Хэрвээ бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дээр байгаа утас болон мэйл хаягаар холбогдоорой.Та бүхний өмнө бид үргэлж нээлттэй.
Thursday, May 1, 2014
"Сэтгэлийн гэрэл" өдөрлөг
Өнөөдөр МУБИС-ийн ТНУС дээр "Сэтгэлийн гэрэл" өдөрлөг маань амжилттай болж өндөрлөлөө.Тус өдөрлөгийн хүрээнд хүүхдүүд маань Үндэсний түүхийн музей үзэж, Өргөө кино театрт кино үзэж Түүх нийгмийн ухааны сургуультай танилцсан билээ.Үүний дараа бид "Эрдэм" төв дээрээ хүүхдүүдийг хүлээн авч нэг оройг дуу хууртай хөгжилтэй өнгөрөөлөө.
Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг та бүгдийн өгсөн сэтгэлийн хандиваар "Эрдэм" төвийхөө хүүхдүүдэд тусалсандаа маш их баяртай байна. Хийх зүйл их, явах зам урт байна.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү хармал...
Tuesday, April 29, 2014
Сайн байцгаана уу?
Манай клуб нь 2013 оны 9 сард Монгол улсын Боловсролын их сургуулийн Түүх нийгмийн сургуулийн дэргэд байгуулагдсан.Энэ хугацаанд бид олон ажлыг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн 3 сард Түүх нийгмийн ухааны сургуулийн гүн ухаан, улс төр судлалын 1-р ангитай хамтран "Эрдэм" хүүхдийн асрамжийн газартай хамтран ажилах гэрээ байгуулсан билээ.Энэ ажлын хүрээнд бид "Эрдэм" төвийн 25 хүүхдэд туслахаар "Сэтгэлийн гэрэл" хандивын аянг өнөөдөр буюу 2014 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ үйл ажилгаа маань мөн маргааш үргэлжлэх болно.Өнөөдөр бидний хийж байгаа ажлыг дэмжин, хүүхдүүдэд туслахаар хандив өгсөн хүмүүс биднээс website байгаа эсэхийг олон асууж байсан.Иймээс бид өөрсдийн хийж буй ажилаа олонд нээлттэй байгуулах үүднээс энэхүү блогийг нээж байна.
Сайхан сэтгэл бүхэн дэлгэрэх болтугай!!!
Сайхан сэтгэл бүхэн дэлгэрэх болтугай!!!
Subscribe to:
Posts (Atom)