Thursday, May 1, 2014

"Сэтгэлийн гэрэл" өдөрлөг

Өнөөдөр МУБИС-ийн ТНУС дээр "Сэтгэлийн гэрэл" өдөрлөг маань амжилттай болж өндөрлөлөө.Тус өдөрлөгийн хүрээнд хүүхдүүд маань Үндэсний түүхийн музей үзэж, Өргөө кино театрт кино үзэж Түүх нийгмийн ухааны сургуультай танилцсан билээ.Үүний дараа бид "Эрдэм" төв дээрээ хүүхдүүдийг хүлээн авч нэг оройг дуу хууртай хөгжилтэй өнгөрөөлөө.
Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг та бүгдийн өгсөн сэтгэлийн хандиваар "Эрдэм" төвийхөө хүүхдүүдэд тусалсандаа маш их баяртай байна. Хийх зүйл их, явах зам урт байна.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү хармал...